Мэдээ, мэдээлэл

НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО НЭВТРҮҮЛЖ БАЙНА. ISO 9001:2015, ISO27001:2022 СТАНДАРТ

2025-06-24

ЧАНАРЫН  БОДЛОГО

Газаркапитал Партнерс ББСБ нь харилцагчийн эрэлт хэрэгцээг соргогоор мэдэрсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг уламжлалт арга барил болон технологийн шийдлийг хослуулан хүнд сурталгүйгээр хүргэхийг үндсэн бодлогоо болгох ба дараах чиглэлийг үйл ажиллагаандаа баримтална. Үүнд:

Хууль, ёс зүй    Хууль, ёсзүй

Бид Монгол улсынхаа хууль тогтоомж, зохицуулалтын дүрэм журмыг чандлан мөрдөж, бизнесийн болон мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг хүндэтгэн сахиж, хийсэн ажилдаа эзэн нь байна.

 Сайжруулалт, байгууллагын соёл

Бид нийгэм, зах зээлийн хувьсал өөрчлөлтөнд уян хатан хандаж, хариу үйлдлийг хурдан үзүүлэх ба байгууллагын үйл ажиллагаа, процесс, чанарын менежментийн тогтолцоогоо тасралтгүй сайжруулж, өөрсдийн мэдлэг, ур чадварыг зогсолтгүй хөгжүүлэн хамтын үнэ цэнэ, өөрийн гэсэн соёлыг бий болгож ажиллана.

  Харилцан ашигтай хамтын ажиллагаа

Бид оролцогч бүх талуудын ашиг сонирхол, гомдол шүүмжлэл, санал хүсэлтийг нээлттэй хүлээн авч, эргэх холбоотой харилцааг тогтоож, тэдгээрийн сэтгэл ханамжийг урьтал болгон, харилцан ашигтай байх зарчмыг баримтлан урт хугацааны хамтын ажиллагааг зорьж ажиллана.

  БОНЗ

Бид БОНЗ /Байгаль орчин, нийгэм, засаглал/-ын хүрээнд эх дэлхийдээ ээлтэй байх сонголтын талд үргэлж зогсох ба эмэгтэйчүүд, жижиг дунд үйлдвэрлэл болон ногоон бизнесийг дэмжиж ажиллана.

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО

Газаркапитал партнерс ББСБ нь Байгууллагын үнэт зүйлс болох Харилцагч болон  оролцогч талууд, түүнтэй холбоотой Мэдээллийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч байнгын хяналтын тогтолцоог бүрдүүлж учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, халдлагаас хамгаалах, тасралтгүй сайжруулахад дараах чиглэлийг баримтална. Үүнд:

 Мэдээллийн нууцлалыг хамгаалах

Харилцагч болон  оролцогч талууд, тэдгээртэй холбоотой Мэдээллийн нууцлалын эрхийг хүндэтгэж, мэдээллийг цуглуулах, боловсруулж ашиглах явцдаа мэдээллийн нууцлалыг хадгалж, хамгаалж ажиллана.

 Хууль тогтоомжийн шаардлагыг хангах

Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, зохицуулалтын шаардлагын хүрээнд олон улсын стандартад нийцүүлэн байгууллагын дотоод дүрэм, журмыг боловсруулан баталж, өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана.

 МАБ Эрсдлийн удирлагыг хэрэгжүүлэх

Байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж болохуйц гадаад, дотоод нөхцөл/эмзэг  байдал, аюул занал, зөрчил, осол, давагдашгүй хүчин зүйлс гэх мэт/ байдлыг тодорхой давтамжтай, үр дүнтэй хэмжилт, дүн шинжилгээ хийн урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээнүүдийг тогтмол авч хэрэгжүүлнэ.

 Менежментийн тогтолцоог тасралтгүй сайжруулах

Харилцагч болон оролцогч талуудын хүлээлт, итгэлцэл, сэтгэл ханамжийг бүрэн дүүрэн хангах, тэдгээрийг дээшлүүлэхийн тулд Мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог тасралтгүй сайжруулж, шаардлагатай нөөцийн бэлэн байдлыг хангаж ажиллана.

 Сургалт,  хөгжүүлэлтээр дамжуулан урьдчилан сэргийлэх

Бүх шатны ажилтнуудаа мэдээллийн аюулгүй байдлын сургалтанд хамруулж, эрсдлийн удирдлагаар хангаж ажиллана.

 Хамтын ажиллагаа   

Харилцагч болон оролцогч талуудын хэрэгцээ хүлээлтийг тодорхойлж Мэдээллийн аюулгүй байдлын талаарх  ойлголт, мэдлэг мэдээлэл өгч, Мэдээллийн хөрөнгийн нууцлал, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлыг хангаж эрсдлээс урьдчилан сэргийлж хууль тогтоомж, бодлого зохицуулалтын шаардлагын хүрээнд хамтран ажиллана.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.