Энтертайнмент

Өнөөдрийн онцлох дуу №5

2020-07-10

    Өнөөдрийн онцлох дуугаар "STAY". ERDENE LABEL-ийн уран бүтээлч AMN болон Tselmxxn нарын хамтарсан уг уран бүтээл нь энэ сарын гуравны өдөр цацагдсан. AMN нь 2019.09.29-нд анхны уран бүтээлээ цацаж байжээ. Уламжлал ёсоор энэхүү дууг сонсох ТАВАН шалтгааныг дурдъя. 

1. Үг. Магадгүй та хэдийн дууны нэрнээс утга санааг нь ойлгосон байх. Бусад монгол дууг бодвол англи өгүүлбэр их ашигласан. 

...Чи миний хажууд байвал

Юунд ч бүү санаа зов I don’t wanna go down

Чамд үлдээсэн бүх сонголт

Хэрвээ чи эндээ үлдэхийг хүсвэл...

2. Бичлэг. Vintage эффект ашигласан, 80-аад оныг санагдуулам хуучны дүрстэй. Энэхүү дүрс нь дууг илүү чимж, байгальд болон хотод хослуулан бичлэг хийсэн нь үзүүштэй болгожээ.

3. Ая. Таныг уйдаахааргүй, цоглог хэмнэлтэй аятай. Мөн чимхлүүр бийтүүд ашигласан нь дууг илүү барууны хэв маягтай санагдууллаа.

4. Хоолой. Энгийн хэрнээ сонсголонтой хоолойтой. Гурван хүний хоолой нь гурван өөр мэдрэмжийг төрүүлэхээр. 

5. Монгол уран бүтээлчдээ дэмжих нь монголын урлагийн хөгжилд оруулж буй таны хувь нэмэр шүү. 

Ингээд өнөөдрийн онцлох дуугаа хүлээн авч сонсоно уу.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.